Украин улсад ОХУ-ын зүгээс зэвсэглэн халдаж болзошгүй болсонтой холбоотойгоор АНУ-ын зэвсэгт хүчин өчигдөр 8,500 цэргээ байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд байна. АНУ-ын цэрэг NATO-гийн хариу цохилтын хүчний нэг хэсэг болох аж.
Иймээс Монгол Улсын хэдэн иргэн Украинд улсад байгаа болон тус улсын нөхцөл байдлыг хэрхэн харж буйг Гадаад харилцааны яамнаас тодруулав.
Яамны зүгээс "Украин улсад Монгол Улсын 100 орчим иргэн байгаа. Тус улсаас улс орнууд иргэдээ татан авах хэмжээнд хүртэл асуудал хүндрээгүй байна. Ерөнхийдөө улс орнуудын хувьд нөхцөл байдлыг ажиглаж байгаа ба манай улсын хувьд мөн адил нөхцөл байдлыг ажиглан анхаарлаа хандуулж байна" хэмээв.
Тус улсад Монгол Улсаас өргөмжит консул ажилладаг.
Нэмж мэдээлэхэд, АНУ-ын төрийн департамент өнгөрсөн Ням гарагт Украин улсын нийслэл Киев хот дахь Элчин сайдын яамныхаа ажилтнуудын гэр бүлийнхнийг татах захирамжийг гаргасан. Үүнээс гадна дипломат ажилтнуудад хэрэв өөрсдөө хүсвэл Украинаас явахыг нь зөвшөөрсөн билээ.
АДМИН








Нийгэм







