Dark Light
Нийгэм | 2022-02-18

Цар тахлын нөхцөлд Монгол Улс хоёр дахин илүү бүтээмжтэй ажилласан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орон нутаг дахь төрийн албан хаагчдад зориулан зохион байгуулсан цуврал сургалт, тэдгээрийн үр дүн, ач холбогдлын талаар MERIT төслийн хүний нөөцийн зөвлөх Вилл Гау Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудтай санал солилцлоо.

Уулзалтын үеэр сургалтын агуулга, арга зүй, цаг хугацааг бодит шаардлагатай уялдуулах, төрийн албан хаагчдын бүтээмжийг дээшлүүлэх, удирдлагын арга барил, цагийн менежмент, гүйцэтгэл дутмаг ажилтантай ажиллахад тулгардаг бэрхшээлийг шийдэх арга зам, зөрчлийн менежментийн чиглэлээр цаашид анхаарах зарим асуудлыг хөндсөн байна.

Улс орнуудын төрийн албанаас цар тахлын нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр ашгийн тооцоог харьцуулахад Монгол Улсын хувьд хоёр дахин илүү бүтээмжтэй ажилласан хэмээн дүгнэж буйгаа Төслийн зөвлөх илэрхийлээд шинэтгэлийг нэгэнт байгаа давуу талдаа тулгуурлан хийж зорьсон үр дүндээ хүрэх, түүний дотор төрийн албан дахь зан төлөвийн өөрчлөлт нэн чухлыг дурдав.

“Практик хэрэгцээнд үндэслэсэн сургалтын агуулга, зан төлөвийг тодорхойлох ярилцлага бүхий сонгон шалгаруулалт, төрийн албаны үе үеийн төлөөллийн удирдах арга барилын онцлог зэрэг асуудлууд цаашдын хамтын ажиллагаа, шинэтгэлийн үйл явцад ач холбогдолтойг Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10