Dark Light
Нийгэм | 2022-02-28

Сүхбаатар дүүрэгт нөөцийн махны худалдаа болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны хэмжээг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 42 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдан борлуулах бэлтгэлийг хангаж байна. Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газартай хамтран эдгээр аж ахуй нэгж байгууллагуудад махны чанар аюулгүй байдал, хүрэлцээ хангамж, татварын баримт олгох,  эрүүл ахуй халдвар хамгаалалд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагад тулгарч буй асуудал, цаашид авах арга хэмжээний санал солилцов. Дүүргийн хэмжээнд нөөцийн махны худалдааг ирэх 03 дугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10