Dark Light
Нийгэм | 2022-02-28

Азийн наадамд эх орноо төлөөлөх шатарчид тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Азийн XIX дүгээр наадмын шатрын тэмцээнд оролцох эрэгтэй тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн" 2022 оны 02-р сарын 25-27 өдрүүдэд "Хос мастер" шатрын академийн байранд амжилттай зохиогдож өндөрлөлөө. 

Тэмцээнд нийт 60 шатарчин оролцож Швейцарь системээр 9 өрөг тоглож өрсөлдсөн. 

Дүн гарахад: 

1. Д. Батсүрэн                     GM        8. 0 оноо

2. С. Ганэрдэнэ                   IM         7.5оноо

3. Г. Амартүвшин                FM        7.0 оноо

4. Г. Мөнхгал                       GM         6. 5 оноо

5. Х. Итгэлт                          NM        6.5 оноо

Тэмцээний эхний 5 байр эзэлсэн тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Тэмцээний эхний 3 байр эзэлсэн 

GM Д.Батсүрэн

IM  С. Ган-эрдэнэ

FM Г. Амартүвшин нарт БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны 9 сарын 10-наас 25 өдрүүдэд зохион байгуулагдах Азийн спортын XIX дүгээр  наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох батламж гардуулж амжилт хүслээ. 

               МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10