Dark Light
Нийгэм | 2022-02-28

Дархан сумын 34 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Дархан сумын хүн амын хүнсний хэрэгцээний махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор 2022 оны хаврын улиралд иргэд, хэрэглэгчдийн махны хэрэгцээнд зориулан 200 тонн махыг “Дархан Эрдэнэ мах комбинат” ХХК бэлтгэсэн байна.

Дархан сумын хэмжээнд гэрээ байгуулсан 34 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг нийлүүлэх юм байна. Цаашид шаардлага хангасан нөөцийн мах борлуулах хүнсний дэлгүүрийн тоог нэмэгдүүлнэ.

Бэлтгэсэн махыг маргаашаас буюу 2022.03.01-ний өдрөөс 2022.06.01 өдрийг хүртэлх хугацаанд худалдаалах юм.

Үхрийн ястай мах 9500, Хонины ястай мах 8500, Ямааны мах 7500 төгрөгөөр зарагдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10