ОХУ, Украины засгийн газрын төлөөлөгчид Беларусийн зүүн өмнөд хилийн ойролцоох Гомель хотод уулзан хэлэлцээрийн ширээнд суулаа. Тус уулзалтаар гал зогсоох, Украины газар нутгаас Оросын цэргийг гаргах асуудал байхыг Киевийн төлөөлөгчид мэдээлсэн юм. Дэлхий нийтийн зүгээс дээрх хэлэлцээрийн үр дүнг эерэгээр хүлээж, энхтайвныг хүсэж байна.
НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан агентлагийн мэдээлснээр мөргөлдөөн эхэлсэн эхний дөрвөн өдрийн хугацаанд Украинаас 422,000 орчим хүн хөрш орнууд руугаа дүрвэсэн байна.

Эх сурвалж: Посольство России в Беларуси
АДМИН







Нийгэм







