Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 35 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 09:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 12:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан очиход иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 21:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан очиход иргэн О-ийн 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан очиход иргэн Г-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн “Шар толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 321 км-т, сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ Өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид 21 км замыг туулан очиход иргэн Б-ийн 5 тн өвс шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг дахь ‘’Гарьд” супермаркет гал гарч байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 21:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 7х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхарт 3х3 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.
АДМИН







Нийгэм







