Өчигдөр буюу хоёрдугаар арын 28-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах Голден парк хотхонд оршин суудаг байсан айлын таван настай хүүхэд өндрөөс унаж, амиа алджээ.
Хэргийг тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар арын 28-ны өдрийн 14:00 цагийн орчимд Баянгол дүүргийн 25-р дугаар хороонд байрлах хотхонд таван настай эрэгтэй хүүхдийг гэрт нь ганцааранг нь цоожлон үлдээсний улмаас долоон давхраас унаж нас барсан байна. Талийгаач хүү том өрөөнийхөө цонхоор харж байх үедээ доош унажээ. Ингэхдээ тухайн айл тагтны хаалтгүй байсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
АДМИН







Нийгэм







