Dark Light
Нийгэм | 2022-03-01

Хүүхэд залууст экологийн боловсрол олгосоор байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын инженерүүд иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ногоон байгууламжийн тухай цогц сургалтыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд  ерөнхий боловсролын “Сакура” сургуулийн сурагчдын эцэг эхийн санаачилга, урилгаар дендрологич С.Оюунтуяа  “Ногоон байгууламж болон усаа хайрлан хамгаалъя” сэдвээр сургалт хийлээ. Энэхүү сургалтад тус сургуулийн 6,7-р ангийн нийт 80 гаруй сурагч хамрагдаж, идэвхтэй оролцсон юм. 

Монгол орны нийт усны ердөө хоёр хувийг гүний ус эзэлдэг. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн ундны усны зөвхөн нэг өдрийн хэрэглээ дунджаар 150 гаруй метр куб-д  хүрч байгаа юм. Гэвч 2030 он гэхэд энэ тоо 4 дахин ихсэж,  600метр куб-д  хүрэх аюултай гэсэн шинжээчдийн судалгаа бий. Тиймээс иргэн бүр байгаль орчноо хайрлаж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Гүний усаа хэмнэж, хамгаалах нэг чухал зүйл нь мод тарьж, ургуулах явдал юм гэдгийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын инженерүүд ийнхүү хэлж уриалан, экологийн боловсролыг түгээсээр байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10