Аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн баримтжуулах Улсын тооллого явагдаж байна.
Соёл урлагийн газраар ахлуулсан Угсаатны зүйн музей, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2022 оны 2 дугаар сарын 23-28-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Асгат, Онгон, Наран, Дарьганга сумдад ажиллаж түүх соёлын үл хөдлөх дурсгалыг бүртгэн 31 хүн чулууг баримтжуулсан гэж Угсаатны зүйн музейн сан хөмрөгч Ч.Оюун-эрдэнэ хэллээ.
Тухайлбал Онгон сумын Будрын чулуу, Хөрөгтийн хүн чулуу, Шивээтийн хүн чулуу, Шартад хадны хүн чулуу, Таван толгойн хүн чулуу, Наран сумын Хүнт ухаагийн хүн чулуу, Сөдөтийн цагаан чулууны бичээс, Мандалын хүн чулуу, Дарьганга сумын Хөргийн хөндийн хүн чулуу, Гөхөлийн ширээний хүн чулуу, Ламтын хүн чулуу, Шувуутын хүн чулуу, Сүмтийн туурь, Хонгорын хүн чулуу, Вааран хавцлын булш нийт 31 хүн чулуу, хадны бичээс 1, туурь 1, булш 100 гаран, хадны зураг 70 ширхэгийг бүртгэсэн байна. Мөн Будрын чулуунаас цохиж сийлсэн шинэ хадны зургийг илрүүлжээ. Ажлын хэсэг үргэлжлүүлэн Эрдэнэцагаан сум, Түвшинширээ сум, Мөнххаан сумдад ажиллана.


АДМИН







Нийгэм







