Dark Light
Нийгэм | 2022-03-02

Дэлхийн томоохон брэндүүд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ Орос-Украины дайны нөхцөл байдалд онцгой ач холбогдол өгч, В.Путиныг цорын ганц буруутан хэмээн шүүмжиллээ. Үүнтэй зэрэгцэн дэлхийн нэр хүндтэй томоохон брэндүүд Оросын эсрэг хориг арга хэмжээг дор бүрнээ авч хэрэгжүүлж эхлэв.

Тухайлбал спорт хувцас хэрэглэлийн алдарт Nike брэнд ОХУ-ын нутаг дэвсгэрт өөрийн бараа бүтээгдэхүүнийг цахимаар худалдах үйлчилгээг зогсоолоо. Оросын хэрэглэгчид Nike брэндийн бүтээгдэхүүнийг албан ёсны вэбсайт болон апп-аар дамжуулан худалдан авах боломжгүй бөгөөд хүргэлт хийхээс татгалзсан байна. Тиймээс үйлчлүүлэгчид ойролцоох дэлгүүрээс бэлэн бараа худалдаж авахаас өөр сонголтгүй юм.

Мөн АНУ-д төвтэй Apple, Amazon, дэлхийн хамгийн том нисэх онгоц үйлдвэрлэгч Боинг компаниуд бараа бүтээгдэхүүнийхээ үйлчилгээнд хязгаар тавьж, Оросын эзлэн түрэмгийлэх үйлдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. 

Apple өөрийн бүх бараа бүтээгдэхүүний худалдааг ОХУ-д зогсоож, Apple Maps, Apple Pay зэрэг үйлчилгээнүүдийг хязгаарлалаа. Мөн технологийн тэргүүлэгч Google хайлтын систем Оросын төрийн санхүүжилттэй мэдээллийн сувгуудыг хязгаарласан байна. 

Үүгээр зогсохгүй дэлхийн кино зах зээлийг өнгөлдөг Warner Bros, Disney, Sony компаниуд өөрсдийн кино контентыг Оросын кино театруудад гаргахаас татгалзлаа. Ингэснээр Batman, Turning Red, Morbius кинонууд ОХУ-д нээлтээ хийж чадахгүйд хүрэв. 

Эх сурвалж: ВВС 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10