Dark Light
Нийгэм | 2022-03-02

Д.Гансүрэн: Манжийн шар туг Монголын төв талбайг ороох ёсгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс “Манжийн шар туг Монголын төв талбайг ороох ёсгүй” сэдвээр мэдээлэл хийлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр: 

“Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн:

Дэлхийн хэмжээний дайн болж болзошгүй аюултай нөхцөл байдал үүсээд байна. Тэр дундаа манай улс ОХУ-тай хөрш орон. 

Гэтэл санаатайгаар залуусыг өдөөн турхирсан үйлдлийг нэр бүхий хүмүүс гаргаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн хүртэл мэдэгдэл гаргалаа. Үүнийг өөхшүүлж No War гэдэг уриатай Украины далбааг барьсан хүмүүс Төв талбайд жагслаа.

Үүнийг бид үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа үйлдэл гэж харж байгаа. Монгол Улсын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж үзсэн учраас бид хүч хэрэглэн Украины далбааг булааж, тэр үйлдлийг таслан зогсоосон. Зөвхөн тэр хэдхэн болчимгүй залуугийн хэм хэмжээнд Монгол Улсыг авч үзэх вий гэдэг үүднээс харах вий гэж үзсэн.

Яг энэ мэдэгдэлтэй давхцаж “No double standart”, “No naadam” гэхчлэн бүхнийг үгүйсгэдэг нөхөд талбайд гарч жагссан. Тэдгээр нөхдийг талбай дээр байхад ОХУ-ын Элчин сайдын яамны машин хажуугаас нь ажиглаад байж байсан. Тиймээс бид энэ үйлдэлд хариуг нь барьсан.

Ийм нөхцөл байдалд бид хэн нэгний талд орох ёсгүй. Дайныг хүсдэг нэг ч ард түмэн байхгүй байх" хэмээлээ. 

Харин “Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулга:

Украиныг илт дэмжиж, далбааг нь барьж жагсаж байгаа нь Оросыг шууд буруутгаж байгаа хэрэг юм. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулсан учраас өчигдөр зогсоохоос өөр аргагүй байлаа. Одбаяр, Монголхүү нарт хандаж хэлэхэд, бид нар өчигдөр 8 уулаа очсон. Харин дараа нь 800, 8000 очиж чадахгүйц байгууллага шүү. Иргэний хөдөлгөөн гэж анх гарч ирж байхад төрж байсан хүүхдүүд өнөөдөр цэргийн албаа хааж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч “Энэ бол зөвхөн Орос болон Украины хоорондын асуудал. Хэрэв өөр улсууд оролцвол бид тохирох хариуг нь барина” гэсэн. Өчигдрийн жагсаалын тухай мэдээлэл ОХУ-ын Элчин сайдын яамаар дамжаад хүрчихсэн байгаа. ОХУ Монголтой байлдана гэж байхгүй. Тохирох хариу нь бензин, эрчим хүчний нийлүүлэлтэй зогсооно гэсэн үг. Үүний уршгийг бид үүрнэ” хэмээлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10