Эрүүл Мэндийн Сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Дэмбэрэлдаваа, НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Ч.Батаа, н.Соёлмаа нар амаржих газрын удирдлагуудтай уулзаж амаржих газрын дэргэд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулах, амаржих газрын агааржуулалтын системийн засварын үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг НҮБ Хүүхдийн сангаас шийдэхээр боллоо.
Мөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ, цар хүрээ, нэр төрөл нэмэгдэж байгаатай холбоотой төрөх өрөөний эмч, хүүхдийн эмч нарыг чадавхижуулан сургах, сургагч багш бэлтгэх үйл ажиллагаанд хамтран ажиллана.
Тус эмнэлэг нь 2021 оны ЗГ-ын тогтоолоор ЭМЯ-ны харьяанд шилжиж “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болсон. 2021 онд Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгө оруулалтаар Коронавирус халдвар буюу (Ковид-19)-ын тусламж үйлчилгээнд амьсгалын аппарат 8 ширхэг, унтуулгын аппарат-1, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч-19, зөөврийн рентген-1, суурийн рентген аппарат-1, Цусны анализатор-1, дуран угаагч-1, нярайн фото аппарат-3, 2- яаралтай тусламжийн тэргэнцрээр тус тус тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийгээд байгаа юм.

АДМИН







Нийгэм







