Dark Light
Нийгэм | 2022-03-02

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Д.Батлут нар Орхон аймагт ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн Д.Батлут, ЭМЯ, ХНХЯ-ны төлөөллүүд Орхон аймгийн ахмадын төлөөлөлтэй уулзаж, аймгийн ХХҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж байна. Орхон аймгийн ахмадуудын төлөөллөөс эрүүл мэндийн салбартай холбоотой дараах асуудлыг анхаарахыг илэрхийллээ:

Ахмадын эрүүл мэндийг дэмжих, Өрхийн эмч нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сувиллын тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчин бүрдсэн ч хэрэгжилтийг хангуулахад анхаарах гэх мэт.

May be an image of one or more people, people standing, people sitting and indoor

Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа болон ажлын хэсгийн гишүүн Д.Батлут нар Нийгмийн бодлогын байнгын хорооноос авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар танилцууллаа.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн Хөвсгөл, Увс аймагт ажиллаж ахмадуудын төлөөлөлтэй уулзаж, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцана.

May be an image of 3 people, people standing and indoor


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10