Dark Light
Нийгэм | 2022-03-02

Эх орондоо буцах хүсэлт гаргасан бүх иргэдээ татан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас БНПУ-д суугаа элчин сайдын яам, ХБНГУ-д суугаа элчин сайдын яам, Унгар Улсад суугаа элчин сайдын яам, БНЧУ-д суугаа элчин сайдын яамны болон гадаад харилцааны яамны төвийн томилолттой ажилтнууд өчигдөр орон нутгийн цагаар 14:20 цагт 8  иргэн, өнөөдөр 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас амжилттай татан авлаа.

Ингэснээр 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш манай улсын нийт 58 иргэн Польш Улсад ирсэн бөгөөд эх орондоо буцах хүсэлт гаргаад байсан бүх иргэдээ аюултай бүсээс татан авч дуусаад байна.

Элчин сайдын яамны ажилтнууд Украины хилийн зурвасаас дотогшоо хориотой бүсрүү нэвтэрч, 30 гаруй км-ээс иргэдээ татан авсан бөгөөд дипломат шугамаар уулзалт яриа өрнүүлсний үр дүнд хил нэвтрэх урт дарааллыг алгасах зэрэг аливаа чирэгдэл хүндрэлгүй Польшийн хилээр нэвтрүүлэв.

Түүнчлэн иргэдээ татан авах ажиллагаанд идэвхтэй оролцсон Украин Улсад суугаа Өргөмжит консул Эдуард Рубан болон Львовоос Польшийн хилрүү иргэд хүргэх үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан Украин Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Жүгдэрийн Энхзаяа, мөн иргэддээ тусалж дэмжиж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлж байсан Польш дахь Монголчуудын холбоонд гүн талархал илэрхийлье.

Өнөөдрийн байдлаар 3 иргэн эх орондоо ирсэн, 15 иргэн 3 дугаар сарын 3-ны өдөр буюу маргааш ирнэ. Мөн Польшид үлдсэн иргэдээ хамгийн ойрын нислэгээр эх оронд нь авчрахаар ажиллаж байна.

Өнөөдөр дахин 9 иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээр иргэдээ татан авахаар үргэлжлүүлэн ажиллаж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10