"Хөх сувд-2022" мөсний баярын арга хэмжээ зохион байгуулахтай холбогдуулан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хатгал тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын засаг даргын захирамж гарлаа.
Хатгал тосгоны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгүүдийн архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх цагийн хуваарийг 2022 оны 3 сарын 2-ны өдрөөс 2022 оны 3 сарын 5-ны өдрүүдэд 09.00-20.00 цагийн хооронд байхаар тогтоожээ.

АДМИН







Нийгэм







