Энэ сарын нэгний өдөр бусдын толгой дээр халуун кофе асгасан хэрэг гарсан. Тус хэргийн бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тавигдаж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөгч томилсон талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн.
Кофе асгасан гэх Б.Ариунзаяа охины хувьд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төгсөх курсын оюутан бөгөөд хуулийн сургуулийн оюутан ийм үйлдэл гаргасан нь хууль зүйн салбарт бэлтгэгддэг боловсон хүчнүүдийн ёс зүй, хариуцлага сул, нийгэмд шударга ёс тогтоох түвшинд бэлтгэгдэхгүй байна гэх шүүмжлэл дагуулж байна. Мөн тус сургуулийн оюутнууд ёс зүйн дүрэмд үндэслэн сургуулиас хасах арга хэмжээ авч өгөхийг хүссэн цахим өргөдөл гаргаж, оюутнуудаас санал авч эхэлсэн байна.
Харин МУИС-ийн ХЗС-ийн Захиргаа дээрх асуудлаар хуралдаж тухайн суралцагчийг өөрийн биеэр ирж тайлбар, мэдээлэл өгөх, шийдвэрийг өөрт нь мэдэгдэх зарчмын үүднээс 14.00 цаг хүртэл хугацаа өгсөн байна.
АДМИН







Нийгэм







