Dark Light
Нийгэм | 2022-03-03

Буу ашиглан дээрэм хийхийг завдсан этгээдийг саатуулан шалгаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн Ерөнхий газраас буу ашиглан бусдыг дээрэмдсэн этгээдийн талаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ: “03-р сарын 01-ний өдрийн 03:06 минутанд Баянгол дүүргийн 7 - р хорооны нутаг дэвсгэрт байрлах цэнгээний газрын урд гар буу гаргаж айлган сүрдүүлж танхайраад байна гэсэн дуудлага мэдээллийг ирүүлсэн.  Үүний дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шуурхай шалгалтын ажиллагаа явуулж 32 настай эрэгтэй Э 26 настай эрэгтэй Э нар нь үйлдсэн болохыг олж тогтоон Сонгинохайрхан дүүргээс дайчлан баривчилсан байна. 

32 настай Э нь дээрэмдэх, хүчиндэх, хүнийг алах ял шийтгэл эдэлж байсан, өнгөрсөн оны 09-р сард хорих ангиас суллагдсан этгээд байна. 

26 настай Э гэх этгээдийн хувь ямар нэгэн эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглаж хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгээд байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ. 

Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг 2020 онд-40, 2021 онд-34, 2022 онд 9 тохиолдол бүртгэгдээд байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10