Dark Light
Нийгэм | 2022-03-03

Тайваний таван сая айл тоггүй болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайваний нийслэл Тайпей болон бусад хотод эрчим хүчний эх үүсвэр тасалдаж, таван сая орчим айл гэрэл цахилгаангүй болжээ. Анхандаа эрчим хүч тасарсан шалтгаан тодорхойгүй байснаас олон нийтийн дунд балмагдах, цочирдох явдал гарсан байна. Албаны хүмүүс цахилгаан эрчим хүчний станцад томоохон хэмжээний гэмтэл гарснаас олон сая айл тоггүй болсон гэдгийг удалгүй тогтоожээ.

Тайваний Эдийн засгийн сайд Ван Мэйхуа өмнөд нутгийн эрчим хүчний станцад гэмтэл гарсан гэж мэдээлсэн байна. Хатагтай Ван ард иргэдээсээ хүлцэл өчиж, Эдийн засгийн яам гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж эхэлсэн гэдгийг хэлжээ. 

Төрийн мэдлийн цахилгаан эрчим хүчний компани Тайповер нь Каосинг хотын Шингда цахилгаан станцын хувиргагчид гэмтэл гарсан гэдгийг мэдээлсэн байна. Тус станц нь Тайвань дахь нийт эрчим хүчний хэрэглээний 1/7-ийг хангадаг байна. 

Тайваний удирдагч Цай Ин Вэнь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой цахим уулзалт хийж байсан бөгөөд эрчим хүч тасалдах үед уулзалт түр саатсан ажээ. 2017 онд Тайваний нутаг дэвсгэрийн талд нь цахилгаан тасарч, 6,68 сая айл тоггүй болж байжээ.

Эх сурвалж: ВВС 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10