Dark Light
Нийгэм | 2022-03-03

Сергей Лавров: Москва Киевийг бууж өгөхийг шаардаагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээр өнөөдөр Беларусь улсад болох төлөвтэй байна.  Гадаад хэргийн сайд Сергей Лавров "Аль-Жазира" телевизэд өгсөн ярилцлагадаа Москва Киевээс бууж өгөхийг шаардахгүй, харин Украины бүх ард түмний хууль ёсны эрхийг хангах хэлэлцээрийг санал болгож байна гэжээ.

Лавровын хэлснээр: “Украиныг зэвсэггүй бүс болгох асуудлыг хараахан тохиролцоогүй байна.  Украин улсад ОХУ-н аюулгүй байдалд заналхийлэх ямар ч зэвсэг байх ёсгүй” гэжээ.

Дашрамд дурдахад Сергей Лавров 2018 онд өгсөн нэгэн ярилцлагадаа "ОХУ хэзээ ч Украин руу дайрахгүй, би та нарт амлаж байна" гэж хэлж байжээ.

Эх сурвалж: вести.ru, insider.ua

Бэлтгэсэн: Р.Буянхишиг 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10