Dark Light
Нийгэм | 2022-03-03

Мөсний баярын үеэр Хөвсгөл нуурт автобус цөмөрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Хөх сувд-2022" мөсний баяр өнөөдөр нээлтээ хийсэн. Уг баярт нийт 30000 гаруй зочид ирсэн талаар Хөвсгөл аймгийн засаг дарга мэдээлсэн. 

Баярын өдрүүдэд Хөвсгөл нуурын тодорхой бүсүүдэд тэмдэг тавин, автомашины хөдөлгөөнийг хориглосон.

Гэвч нуурын мөсөнд автобус цөмөрсөн харамсалтай осол өнөөдөр гарчээ. 

Тодруулбал: Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 105 км-т, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт далайгаар 5 км-т/ 45 хүний суудалтай автобус хойд 2 дугуй мөс рүү цөмөрсөн байна гэсэн дуудлагаар 13 алба хаагч, 3 автомашинтай ажиллаж 15 иргэнийг авран уг автомашиныг татан гаргах ажиллагаа үргэлжилж байна"


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10