"Алтан тариа” компани ОХУ Украины дайныг эсэргүүцэж, өөрийн компанийн байран дээрээ Украины тугийг байршуулжээ. Энэ тухайгаа компанийн захирал П.Цэнгүүн: “Путин түрэмгий дайнаа зогсоо! Украины олон зуун гэмгүй иргэд амь үрэгдэж, Орос Улсын олон сая иргэд хохирох ёсгүй. Монгол Улс эрх чөлөөт тусгаар тогтносон улс мөн“ гэж өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
Мөн энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагчид тус байранд ирж, “Украины тугаа буулга” гэсэн шаардлага тавьсан хэмээн мэдээлж байв.
Тухайн асуудлыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: "Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн үед газар дээр нь очиж шалгах ёстой байдаг. Өнөөдрийн тухайд дуудлагаар очсон Цагдаагийн алба хаагчид туг далбааг буулга гэсэн шаардлага тавиагүй, хувийн өмчид халдсан асуудал гаргаагүй бөгөөд дуудлагыг газар дээр нь шалгаад, зөрчлийн шинжгүй байсан тул явсан" гэлээ.
АДМИН







Нийгэм







