Dark Light
Нийгэм | 2022-03-03

Lil Thug E: Сайхан сэтгэлтэй та бүхэн минь, намайг амьдрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдон яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болж хандивын аян эхлүүлсэн.

Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650’000’000 төгрөг болж түүний найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмэн нэгдэн Big LIFE for Lil THUG E хандивын аяныг өрнүүлэн эмчилгээний төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлээд байсан юм. 

Тэгвэл реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E өөрийн цахим хуудастаа тусалж дэмжсэн бүх хүмүүстээ хандаж талархсан сэтгэлээ илэрхийлжээ. 

ТАЛАРХЛЫН ҮГ

Элэгт нэгт Монгол ахан дүүс, урлагийн ах эгч нар, найз нөхөд, надад тусалсан та бүхэндээ талархлын үгийг баяртайгаар бичиж суугааг минь хүлээн авна уу.

Та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн ч амьдралын аз жаргалыг мэдэрч байна. Аюулт өвчнийг ялан дийлэх тэмцэл маань дуусаагүй ч урт хугацааны дараа эдгэнэ гэдгийг сонсоод, өдрөөс өдөрт бие минь тэнхэрч, сошиал ашиглах чадалтай болж байгаагаа дуулгах гэж яаран бичлээ. Миний хийсэн зүйл ердөө л эмнэлгийн орон дээр хэвтэж, эмээр хооллож, олон удаагийн цусны болон химийн эмчилгээнд орох байлаа. Сайхан сэтгэлтэй та бүхэн минь, намайг амьдрууллаа. Та бүхнийхээ дуусашгүй их ачийг нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж, үйлдлээрээ болон уран бүтээлээрээ олон хүнд тусалж хариулахыг хүсэж байна.

Эмнэлгийн орон дээр байхад урмын үг, захидал олон ирж байсан ч тэр болгонд хариулах тэнхээгүй байсныг минь ойлгоорой. 

Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно. 

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн, Г. Төгөлдөр (Lil Thug E) "гэжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10