Dark Light
Нийгэм | 2022-03-04

Машин хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсаныг тус аймагт суух, 28 настай эрэгтэй “Д” нь согтуурсан үедээ хулгайлсан,

Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо “BSB” төвийн гадна зогсоолд “Toeota Сresta” маркийн автомашин алдагдсаныг 32 настай, эрэгтэй “Э” үйлдсэн,

Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо “Алтайн 3 дугаар гудамжны ,,,, тоотоос "Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч алдагдсаныг 36 настай эрэгтэй У хулгайлсан хэргүүдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төв


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10