Dark Light
Нийгэм | 2022-03-04

5 ханатай гэр шатаж, 50 настай эрэгтэй нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонгор багийн Шандын-Ар гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 207 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т 3 сарын 3-ны өдрийн 20:00 цагийн үед малчин Б-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг аймгийн цагдаагийн газраас 22:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажилласан. Гал түймэрт тус сумын харьяат иргэн Б /50 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19