Өчигдөр буюу 2022 оны 3 сарын 3-ны өдөр нийслэл хотод хүн амины 2 хэрэг гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гаднын нөлөөтэй нас барсан 51 настай эрэгтэйн цогцос олджээ. Цагдаагийнхан хэргийг шалгахад, 64 настай эрэгтэй Э гэгч нь хутгалж, амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсныг өнгөрсөн шөнө яаралтай эрэн сурвалжилж, саатуулжээ.
Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Дрийм плаза” хотхонд хүн өөрийгөө хутгалсан байна гэх дуудлага ирснийг шалгахад, 32 настай эрэгтэй С гэгч нь талийгаачтай архидан согтуурсан үедээ муудалцаж, амь насыг нь хохироосон хэргээ нуун далдлахыг завдсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
АДМИН







Нийгэм







