Dark Light
Нийгэм | 2022-03-04

Б.Ариунзаяад хилийн хориг тогтоох саналыг шүүхэд хүргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ сарын нэгний өдөр бусдын толгой дээр халуун кофе асгасан хэрэг гарсан. Тус хэргийн бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тавигдаж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Уг хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоохоор мөрдөгч томилсон талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн.

Тэгвэл тухайн хэрэгт шалгагдаж буй Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ саналыг өнөөдөр /2022.03.04/ 13:30 цагт хэлэлцэнэ гэж тус шүүхээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10