Dark Light
Нийгэм | 2022-03-04

Масленица баярт ирсэн зочдоос төлгөн хонины азтан шалгаруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оросын ард түмний өвлийг үдэж хаврыг угтдаг “Масленица” буюу Шар тосны баярыг энэ жил Улаанбаатар дахь Русский Дом энэ Ням гараг буюу гуравдугаар сарын 6-ны 11.00-16.00 цагт РЦНК-ын гаднах талбайд тэмдэглэнэ.

Энэ баяр нь хавар эхэлсний баяр бөгөөд удаан үргэлжилсэн өвлийг баяр хөөртэйгээр үддэг байна.

Эрт үед Шар тосны баярын өдрүүдэд Оросын хот тосгодын төв гудамжуудад өргөн зугаалга болдог байжээ. Иргэд гудамжаар сүрлээр хийсэн мануухай барьж явдаг ба энэ мануухайгаар өвлийг дүрсэлдэг байжээ. Шар тосны баярын сүүлийн өдөр хавар айлчлан ирсийг зарлан тунхаглаж мануухайг ёслол төгөлдөр шатаадаг ажээ. 

Ням гарагт Орос, Монгол иргэд РЦНК-ийн гаднах талбайд өргөн зугаалж, "Hi, London","Амударья", "Номадс", "Кавказ" рестораныхны бэлдэх амтат бин, шорлог, халуун хоол цайгаар үйлчлүүлэн 3 цагийн урлагийн тоглолт үзэж, Орос ардын соёлын өв уламжлалыг хадгалсан үндэсний наадгай, уралдаан, тэмцэнд оролцож төрөл бүрийн шагналыг авах боломжтой. Мөн энэхүү арга хэмжээнд ирсэн хүн бүрт үнэгүй сугалаа тарааж, ивээн тэтгэгч "Монретранс", "Аэрофлот", "УБТЗ", "Экстра" зэрэг байгууллагуудын зүгээс бэлдсэн гэр ахуйн, төрөл бүрийн цахилгаан бараа, Русский Домын дэргэдэх Орфей театраас бэлэглэх "Гэм Зэм" жүжгийн хос тасалбаруудын эзэн болох гэнэ. Харин РЦНК-ийн зүгээс төлгөн хонины хоёр ч эзнийг тодруулах  хөгжилтэй тэмцээн зохион байгуулах гэнэ.

Соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг 46 дахь жилдээ явуулж буй Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын Русский Дом/ РЦНК-ийн гаднах талбайд болох энэхүү өргөн зугаалгыг зохион байгуулахад БЗД-ийн цагдаагийн газар, Sky King харуул хамгаалалтын алба болон "VIP" тусгай харуул хамгаалалтын алба олон нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Новости Русского Дома


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10