Dark Light
Нийгэм | 2022-03-04

Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Хяргас сумын харьяат улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын тавны Бямба гарагийн 12:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно. 

Энэхүү барилдаанд зодоглох 128 бөхийн дунд бөхийн малгай, монгол гутал, зодог шуудаг захиалан урлуулах эрх, Сүхбаатар аймгийн уугуул AAУ Р.Будын адуун сүргээс хурдан удмын адуу тус тус сугалуулах юм. Мөн тус барилдааны түрүү бөх 3.000.000, үзүүр бөх 1.500.000, их шөвгийн бөхчүүд 1.000.000 төгрөгийн бай шагнал гардана.

Барилдах бөхчүүдийг гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

Үзэгчид ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10