Dark Light
Нийгэм | 2022-03-04

Багийн эмч нар мобайл технологийн үйлчилгээг хэрэгжүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Элэг бүтэн Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын эх барих, эмэгтэйчүүд, нярайн эмч, эх баригч нарыг чадавхижуулах "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх,нярайн яаралтай тусламж" сургалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ жил онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эмнэлгийн удирдлагууд, эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарыг хамруулж оролцууллаа. Ковид-19 цар тахлын үеэр эх барих нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын бэрхшээл, ололт амжилт, тохиолдолд суурилсан кейс туршлагаа ярилцсан байна. 

Мөн орон нутагт "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх, нярайн яаралтай тусламж" сургалтыг зохион байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Алаг-Эрдэнэ, Хатгал сумын Эрүүл мэндийн төвийн Эх барихын тусламж үйлчилгээг хөдөө орон нутагт хэрхэн удирдан зохион байгуулж буй үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллажээ. 

Цаашид, сум, багийн эмч нарыг чадавхжуулж, мобайл технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай төхөөрөмжийг бүх сум, өрхийн эмнэлэгт хүргүүлсэн. 

Ингэснээр багийн эмч нарт тухайн багийн иргэдийн өвчлөлийн дата бааз үүсэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагддаггүй иргэдээ оношлох, өвчнийг эрт илрүүлэх орчин бүрдэнэ. Мөн цахимаар аймгийн болон 3 дахь шатлалын эмнэлэгтэй холбогдож нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах боломж үүснэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10