Dark Light
Нийгэм | 2022-03-06

"Түмэн тэмээний баяр 2022" эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Түмэн тэмээний баяр-2022” эхэллээ.

"Уламжлалт тэмээний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх уламжлалт арга хэмжээнүүдийн нэг юм.  Цар тахлын улмаас хоёр жил тасарсан ч энэ удаад илүү өргөн хүрээг хамруулахын тулд аймгийн төвд хийхээр болсон тухай албаныхан онцолж байсан юм. 

Баярын үеэр тэмээн поло, тэмээтэй буухиа уралдаан, гоё тэмээтэй сайхан хос, тайлаг тэмээний бооцоотой уралдаан болно. Мөн атан тэмээ болон хоёр наст хурдан тэмээний уралдаан болох юм. Тэмээний баярын арга хэмжээний үеэр Байгаль орчин аялал жуулчлалын газрын тэргүүний ажилтан, Аймаг, сумын тэргүүн уяач нар тодорч шагналаа гардан авлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10