Говь нутгийн тэмээчин ард түмэн маань тэмээгээ уналга ачлагадаа хэрэглэхээс гадна уяж сойн уралдуулдаг, олон төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл хурдан тэмээгээ уяж сойн олон уралдаан тэмцээнд амжилт гаргасан уяачдаа Аймаг, сумын тэргүүн уяач цолоор шагнаж урамшууллаа. Тэргүүн уяачдын шагналыг Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн тэмээн соёл уяачдын холбооны тэргүүн Р.Сэддорж, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар хүндэтгэн гардуулан өглөө.
Аймгийн тэргүүн уяачаар:
Баяндалай сумын тэмээчин Х.Жавхлантөгс
Баяндалай сумын тэмээчин Х.Төртайван
Цогт-Овоо сумын тэмээчин Б.Сумъяа
Цогт-Овоо сумын тэмээчин Т.Ууганбаяр
Сумын тэргүүн уяачаар Баяндалай сумын тэмээчин Д.Шинэхүү нар тодорлоо.

АДМИН







Нийгэм





