Dark Light
Нийгэм | 2022-03-07

Украины дүрвэгсдийн тоо 1.5 саяас давлаа гэж НҮБ мэдээллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн арав хоногт Украинаас гарсан дүрвэгсдийн тоо 1.5 саяас давлаа гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар Филиппо Гранди мэдэгдэв. 

Мөн дүрвэгсдийн тоо 4 сая хүрнэ гэсэн урьдчилсан таамаг байгааг тэр хэлжээ. 

Дайнаас зугтаж байгаа хүмүүс Польш, Словак, Унгар, Румын, Молдав руу гарч зарим хэсэг нь цааш өөр орон руу дамжин явж байна. Эдгээрээс хамгийн олон дүрвэгсэд хүлээн авсан нь Польш улс юм. Польшид 800 мянга гаруй дүрвэгч очжээ.  Польш эмэгтэйчүүд хүүхдийн тэрэгнүүдээ галт тэрэгний буудал дээр авчран дүрвэгчдэд үлдээж байгаа зураг цахим орчинд тархаад байна.

Эх сурвалж: euronews.com

Бэлтгэсэн: Р.Буянхишиг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10