Хүүхдийг ахуйн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн гадна талбай, хороодын нутаг дэвсгэр дэх хүүхдийн тоглоомын талбай, хүүхэд осол гэмтэлд өртөж болзошгүй газруудын аюулгүй байдал, эрсдэлт нөхцөл байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мөн өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж, илэрсэн зөрчлийг арилгаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын 2022 оны А/53 дугаарын захирамжаар байгуулсан.
Хяналт, шалгалт хийх ажлын удирдамж, төлөвлөгөө, хуваарийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд дүүргийн 1-19 дүгээр хорооны 42 нийтийн эзэмшлийн талбай, 24 сургууль, 57 цэцэрлэг, нийт 123 байршилд хяналт, үнэлгээ, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Хяналт, үнэлгээгээр илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох газруудад зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.
АДМИН








Нийгэм






