Dark Light
Нийгэм | 2022-03-07

Венецийн дүрслэх урлагийн биеннальд оролцоход хамтарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурритай өнгөрсөн сард уулзаж, “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, “Каннын кино наадам”-д Монгол Улсын уран бүтээлчид оролцох талаар хэлж, хамтран ажиллахаар санал солилцож байсан юм.

Энэ дагуу өнөөдөр Соёлын сайд Ч.Номин Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри нар “Венецийн дүрслэх урлагийн олон улсын 59 дэх удаагийн биеннальд уран бүтээлчдээ оролцуулахад хамтран ажиллах тухай” гэрээг үзэглэлээ.

Ингэснээр Швейцарын хөгжлийн агентлаг манай улсын уран бүтээлчдийг Венецийн биеннальд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10