23 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа тэмээний баярын арга хэмжээ 2 өдрийн турш болж өнөөдөр аваргуудаа шалгарууллаа. Тэмцээний 2 дахь өдөр Атан тэмээ, Торомны уралдаанууд болов. Мөн үзэгчдийн хамгийн их сонирхлыг татдаг буухиа тэмцээн 2 төрлөөр зохион байгуулагдаж өрсөлдөөн ихтэй сонирхолтой тэмцээнүүд болж үзэгчдийг баясгалаа. Энэ удаагийн тэмээний баярт нийт 5 аймгийн уяачид, тэмээчид ирж оролцсон өргөн дэлгэр арга хэмжээ боллоо. Манай аймгийн нийт 15 сумаас тэмээчид маань ирж өрсөлдлөө. Өмнө зохиогдсон тэмцээнүүдэд оролцсон уяачид, буухиа болон поло тэмцээний баг тамирчид, тэмээнүүдийн бэлтгэл улам сайжирч өрсөлдөөн улам ширүүсэж ирж оролцох иргэдийн тоо олширч байгаа нь арга хэмжээг өргөн цар хүрээтэй болж байгааг илтгэж байна.
Нийгэм | 2022-03-07
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм






