Dark Light
Нийгэм | 2022-03-08

Нөөцийн мах худалдах дэлгүүрүүдэд шалгалт хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/889 дүгээр захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны “Нийслэлийн хүн амын махны хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/18 дугаар тушаалын хэрэгжилт, нөөцийн мах худалдан борлуулах бэлтгэл ажлыг хангах, тавигдах шаардлагын хэрэгжилт, хөргөгч хөлдөөгчийн багтаамж, нөөцлөх боломжтой махны хэмжээ, эрүүл ахуй, аюулгүй байдал стандартын шаардлага хангасан эсэхэд хяналт тавьж ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн мах худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдийн 20 хувийг шалгалтад түүвэрлэн хамруулж 4, 6, 9, 10, 12, 15, 17 дугаар хорооны нийт 9 дэлгүүрт Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэстэй хамтран 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хяналт, шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Шалгалтаар жин хэмжүүр нь баталгаажилтгүй, баталгааны хугацаа дууссан, худалдаа эрхлэгч нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, зориулалтын дүрэмт хувцас өмсөж хэвшээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрснийг арилгуулахаар хугацаат үүрэг даалгавар өгч, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажилласан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10