Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс баруун зүгт 44 км-т, Ө-50°15’00.0”, У-91°00’00.0”/ 03.08-ны өдрийн 09:48 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 09:55 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 км-т, сумын төвөөс баруун зүгт 37 км-т, Ө-50°12’36.0”, У-91°08’24.0”/ 03.08-ны өдрийн 13:44 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 13:53 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” заставын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АДМИН








Нийгэм







