Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар УМЭАЦТЛ-ын захирлаар Ө.Гэрэлмаа томилогдлоо.
Ө.Гэрэлмаа нь 1978 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. 1996 онд тус хотын Элдэв-Очирын нэрэмжит арван жилийн 1-р сургууль, улмаар 2001 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг бакалавр зэрэгтэйгээр тус тус төгсөж, 2009 онд мал эмнэлгийн боловсролын магистрын зэрэгтэй. Малын их эмч мэргэжилтэй, Докторант, Англи, Япон хэлтэй.
-2001-2003 онд Завхан аймгийн МЭАЦЛ-д шимэгч судлагч, /ийлдэс судлагч эмч,/
-2003-2005 онд Япон улсад Япон хэлний сургууль,
-2005-2019 онд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн Гоц халдварт өвчний оношилгоо, тандалтын тасагт вирус судлагч, шүлхий судлагч
-2020-2022 онд НҮБ-ын Хүнс ХААБ-ын МААЭЗЭН төсөлд мал, амьтны халдварт өвчний тандалтын тогтолцоо, хил даван халдварладаг өвчинтэй тэмцэх арга хэмжээний үндэсний зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
Япон, Солонгос, Малайз, Англи, Австри, Канад зэрэг орнуудад хил даван халдварладаг өвчний молекул биологи, ийлдэс судлал, вирус судлал, эсийн өсгөвөр, тархвар зүйн чиглэлээр суралцаж мэргэжил дээшлүүлсэн, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний оношилгоо, тандалт, тархвар зүй, тэмцэх арга хэмжээний үндэслэл боловсруулах чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм.
Шүлхий өвчний эмнэлзүйн болон лабораторийн оношилгоо, тэмээний шүлхий, төрөл бүрийн зорилгоор хийх тандалт, вакцины хамгаалах идэвхийн хөдлөл зүй, тунгийн хамаарал, вакцинжуулалтын хүртээмж, нийгэм, эдийн засгийн зардал, үр ашгийн талаар судалгаа явуулж, тайлан бичиж, гадаад дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлд 20 орчим өгүүлэл нийтлүүлжээ.
АДМИН








Нийгэм







