Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны 6 орцны 5 дугаар давхрын тагт дээрээс хүн үсэрч болзошгүй байна гэсэн дуудлагыг 3 сарын 9-ний өдрийн 00:19 цагт Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 8.5 км замыг туулан очиход иргэн С /21 настай, эрэгтэй, гэр бүлийн маргаантай/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тагтан дээрээс үсэрч болзошгүй байсныг ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өглөө хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм | 2022-03-09
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







