Dark Light
Нийгэм | 2022-03-09

Монгол Жангүм "Нийгмийн салбарын шилдэг”-ээр тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Их хотын бүсгүйчүүд-2022” хүндэтгэлийн ёслолын “Нийгмийн салбарын шилдэг” номинацийн эзэн А.Одончимэг нь “Монгол Жангүм” нэрээр олонд алдаршсан. Тэрбээр 25 жилийн турш  өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй бөгөөд өрхийн орлогоосоо илүүчлэн 2832 хүүхдийг тэргэнцэртэй болгож, 324 нярайд баривч оёж бэлэглэсэн төдийгүй өрх толгойлсон 48 ээж, аавд гэр өгчээ. Сүүлийн таван жилд Улаанчулуут, Цагаан давааны хогийн цэг дээр ажилладаг иргэдэд хоол хүнс, хувцас, бээлий, маскаар туслах болжээ.  Мөн Баянхонгор аймгийн Шаргалжуут сувилалд 25 жил саажилттай хүүхдүүдэд үнэгүй байр, хоол, тэргэнцэр, хувцас, памперс, тоглоомоор үйлчилж ирсэн байна. Түүний хөтөлдөг “Монгол Жангүм” фэйсбүүк хуудас эдүгээ 89 мянган дагагчтай. 

Шагнал гардах мөчдөө А.Одончимэг “Би нийслэлийн иргэн болоод нэг жил болж байна. Ийм сайхан шагналын эзэн болсондоо маш их баяртай байна. Энэ сайхан шагнал бол Нийслэлийн Засаг даргын зүгээс ээж хүн, эмэгтэй хүний нөр их ажлыг үнэлсэн анхны шагнал байлаа. Монголын үрсийн бие нь эрүүл, ухаан нь саруул байх болтугай” хэмээн ерөөлөө.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10