Dark Light
Нийгэм | 2022-03-10

Сураггүй болсон 2 эрэгтэйг Эгийн голд хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн ....  сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т/ мотоциклоор зорчиж явсан 2 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 8-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан очиход сумын төвөөс Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газрын чиглэлд иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нар мотоциклоор зорчиж яваад сураггүй болсон тул Эгийн голын мөсөнд 3 цооног гаргаж 3 удаа гүний шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоосон. Эрлийг 3 сарын 10-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19