Dark Light
Нийгэм | 2022-03-10

ОХУ-ын 6,000 цэрэг амь үрэгдсэн гэж АНУ тооцоолжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын Засгийн газрын мэдээллээр өнгөрсөн хоёр долоо хоног үргэлжилсэн Орос, Украины мөргөлдөөнд Оросын тал 5,000-6,000 цэргээ алдсан гэжээ. Харин гэмтэж шархадсан цэргүүдийн тоог 15,000-18,000 гэж тооцоолсон байна.

Энэ тоо нь дэлхийн хоёрдугаар дайны үед учирсан гарз хохиролтой дүйцэхүйц ноцтой байж болзошгүй хэмээн анхааруулжээ.

Харин Украины зүгээс хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын дайралт эхэлснээс хойш Москва 12,000 цэргээ алдсан гэж мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Оросын тал дээрхээс хамаагүй бага буюу ердөө 500 цэргээ алдсан гэжээ.

Энэ хооронд Польш улс Украинд тусламж үзүүлэх Миг-29 байлдааны онгоцнуудыг илгээх санал дэвшүүлсэн. Харин АНУ Миг-29 байлдааны онгоцнуудыг Украин руу илгээх шаардлагагүй ба оронд нь танк, нисэх онгоц эсэргүүцэгчдийг илгээх нь үр дүнтэй гэж үзжээ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10