Dark Light
Нийгэм | 2022-03-10

"Манай улс сургалтын чанараа олон улсад үнэлүүлнэ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

PISA/Programme for international Student Assessment/-д энэ жил манай улс анх удаа хамрагдаж, олон улсад сургалтын чанар чансаагаа тодорхойлуулах гэж байна.

Үнэлгээнд 15 настнууд буюу суурь боловсрол эзэмшсэн сурагчид түүврийн аргаар сонгогдон оролцох юм. Энэ талаар өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл өгч, бэлтгэл ажлын талаар танилцууллаа. 

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Үндэсний хэмжээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд PISA сурлага, амжилтын олон улсын үнэлгээг зохион байгуулна. 

Үнэлгээний зорилго нь суурь боловсрол эзэмшсэн суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал ахуйдаа хэрхэн ашиглаж чадаж байгааг илрүүлэх юм. 

Гурван жил тутамд болдог уг үнэлгээнд энэ онд 88 орон хамрагдана.

Манай улсын хувьд 196 сургуулийн 7,300 орчим суралцагч мөн түүврийн аргаар сонгогдсон. Дүн нь 2023 оны арванхоёрдугаар сард гарна.

Үнэлгээнд хамрагдсанаар хэрэгжүүлж буй бодлого төлөвлөлт хэр оновчтой байгаа болон бусад улс оронтой харьцуулахад аль түвшинд байгаагаа бодитоор харж, цаашдын бодлого, хөтөлбөрөө төлөвлөх үндэс суурь болдог нь хамгийн гол үр дүн юм" гэлээ.

Түүнчлэн тэрбээр анх удаа үнэлгээнд хамрагдаж буй улс орнуудад "PISA Shock" үүсдэг талаар дурдсан юм. Энэ нь төсөөлж байсан үр дүнгээс хэт доогуур үр дүн гарахыг хэлж буй аж. 

Энэ онд манай улсаас гадна Узбекистан, Армени, Панам, Эл Сальвадор улс анх удаа PISA-д хамрагдах юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10