Dark Light
Нийгэм | 2022-03-10

Алба хаагчийн ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн нийт эмэгтэй цэргийн алба хаагчид “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан олон бүтээлч ажлууд зохион байгууллаа.  

Энэ хүрээнд гурван алба хаагчийн өндөр настай азай буурал ээжүүдэд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж, ахлах дэслэгч Б.Баасанжав даргатай үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн баярын аялгуу эгшиглүүлсэн нь тэдний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн юм. Тодруулбал, ангийн хүний нөөцийн офицер, ахлах дэслэгч Б.Цэцэгсүрэнгийн хадам ээж П.Норжин 86 настай, салааны ахлагч-тасгийн захирагч, ахлах ахлагч Ж.Отгонбаярын хадам ээж Б.Пүрэв 85 настай, Н.Сарантуяагийн ээж Индэр 84 настай юм. 

Ахлах дэслэгч Б.ДОЛГОРСҮРЭН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10