Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Мал эмнэлгийн тогтолцооны шинэчлэлийг төгөлдөржүүлж, халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван бүсийг баталгаажуулж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх зорилт дэвшүүлсэн.
Мал эмнэлгийн салбарын тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээг цогц, оновчтой болгох зорилгоор “Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр”, “Малын эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн мал, амьтны гоц халдварт, халдварт зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг хяналтад авах, тэмцэх стратегийг шинээр батлуулах, мал эмнэлгийн албыг тусгай чиг үүргийн алба болгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Мал эмнэлгийн салбарын бүх шатанд гоц халдварт өвчинтэй тэмцэх, гоц халдварт өвчингүй, тайван аймаг сумыг нэмэгдүүлэн баталгаажуулж, мал аж ахуйн салбарт үйлдвэрлэгдэж байгаа хүнс нь эрүүл аюулгүйн баталгаатай, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын боломжийг нэмлэгдүүлэх нь мал эмнэлгийн салбарын өмнө тавигдаж байгаа тулгамдсан асуудал болоод байна.
Мал сүрэг эрүүл байж, чанаржиж, ашиг шим нь нэмэгдэж байж, үндэсний баялаг өсч арвижих энэ том зорилтын хувь заяаг манай мал эмнэлгийн салбар , малын эмч та нар шийдвэрлэх түүхэн үүрэгтэй.
Энэ зорилтын хэрэгжилт юуны өмнө мал, амьтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх ажлыг бүх л шатанд шинжлэх ухааны үндэслэлтэй эрсдэлийн үнэлгээ, тархвар зүйн судалгаанд тулгуурлан төлөвлөж, технологит хугацаанд тодорхой зохион байгуулахаас хамаарна.
АДМИН








Нийгэм







