Dark Light
Нийгэм | 2022-03-10

Гудамжны урлагийн шилдэг бүтээлээр Монгол залуугийн бүтээлүүд шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Australian Street Art Awards 2021 шалгаруулалтаас Монгол уран бүтээлч Heesco буюу Х.Хоснаран 4 шагнал авч, түүний багийн гишүүн Австралийн урлагийн аялал жуулчлалд хувь нэмэр оруулсан хэмээн шагнуулжээ.

Heesco

Аялал жуулчлал, тэр дундаа урлагийн жуулчлалыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах Australian Street Art Awards өнгөрсөн долоо хоногт болж, Монголын уран бүтээлч Heesco буюу Х.Хоснарангийн баг нийт таван шагнал хүртсэн байна. 

Mongolian Light Horsemen mural in Yarram - Silver award

Heesco Town Yarram 2 дахь жилдээ Gold Winner-ыг хүртлээ. Австралийн Викториа мужийн Ярам гэх нэгэн жижиг хотын ахуй амьдрал, бодит түүхийг харуулсан 24 ханын зургийг зуржээ. Энэ бол Австралид төдийгүй дэлхийн анхны нэг хотод нэг уран бүтээлчийн зурсан бүрэн хэмжээний уран бүтээл юм. 

Heesco

"Thank you" 2019 оны гал түймэр, 2020 оны COVID19-ын халдварын үед тэргүүн эгнээнд ажиллаж байсан албан хаагчдад зориулан зуржээ.

Монгол хүний зүрхэнд Д.Нацагдоржийн Миний нутаг шүлэг хадаастай байдаг шиг Австраличуудын зүрхэнд Dorothea Mackellar-ын My Country гэдэг шүлэг бичээстэй байдаг. Энэ шүлгийг яруу найрагчийнх нь хөргийн хамт гар бичмэлээр нь 30 мерт өндөр Silo дээр зуржээ. 

Энэ бүтээл хоёр шагнал хүртсэн юм.  Шилдэг том хэмжээтэй бүтээл төрөлд Алт Орон нутагт зурагдсан шилдэг бүтээл-Хүрэл  NSW мужийн  Gunnedah хот 

Энэ бүтээл хоёр шагнал хүртсэн юм. Шилдэг том хэмжээтэй бүтээл төрөлд Алт Орон нутагт зурагдсан шилдэг бүтээл-Хүрэл NSW мужийн Gunnedah хот

Эх сурвалж: https://www.sbs.com.au/language/mongolian/audio/heesco-won-australian-street-art-awards?fbclid=IwAR1bRIMsgeDHkDXRWA2RTRiXHM36lJbZNLKj78HgQlU6__NHC_eIVr-KV-g


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10