Dark Light
Нийгэм | 2022-03-11

Байрны гараашид 3 автомашин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны гуравдугаар сарын 10-ны өдөр гарсан ослын нөхцөл байдлын мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас танилцууллаа 

Объектын түймэрУлаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 дугаар хороо, “Центр-Апартмент”-ын байрны 1 дүгээр орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг 06:03 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:11 цагт очиход тус байрны гараашид иргэн М-ын “Тоёота Хайландэр”, М-ын “Исузу-Элф”, А-ын “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 19 дүгээр хороо, Цайзын 16 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:16 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 14:23 цагт очиход иргэн С-ын 16х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн үүдний амбаарын дээвэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Говь-Алтай аймаг, Халиун сум. Сүүж баг “Шанд” гэдэг газар / аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 км, сумын төв /-т 6 ханатай гэр 03.10-ны өдрийн 14:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 14:10 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 14:00 цагт очиход иргэн Г-ын 6 ханатай гэр бүрэн шатсан байсан тухай мэдээллийг 14:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:57 цагт хүлээн авсан.     

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 16:02 цагт очиход 0.1 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 5 дугаар хороо, Монелийн 49 дүгээр гудамжинд нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 15:59 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:07 цагт очиход иргэн Н-ийн 2х2 метрийн хэмжээтэй нүхэн жорлон шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 3 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 18:32 цагт хүлээн авсан.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 18:39 цагт очиход хогийн цэгт хог шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 21 дүгээр хороо, “Шүрт” хотхоны автомашины зогсоолд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01:50 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:58 цагт очиход иргэн Т-ийн “Приус-30” загварын суудлын автомашины хөдөлгүүр, иргэн Х-ийн “Приус-20” загварын суудлын автомашины толь, хаалга шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19