Dark Light
Нийгэм | 2022-03-11

Сураггүй болсон малчин эмэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв аймгийн ....  сум Өгөөмөр багийн “Бор хөндий" гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 215 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т/ малчин Г, /гэр бүлийн маргаантай/ 3 сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 10-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:02 цагт тус газрын зүг хөдөлгөөн үйлдэн 00:05 цагт очиж, малчин Г/28 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг тус сумын Өгөөмөр багийн “Бор хөндий" гэдэг газарт 10 км-ийн тойрогт зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19