“Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн” эхэллээ.
Анхдугаар зөвлөгөөнийг нээж, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нөлөөгөөр байгаль орчны салбар дахин сэргэж байгааг онцлоод,
Үндэсний хөдөлгөөнд Говьсүмбэр аймаг нэгдэж, хүрээлэн буй орчноо цэцэрлэгжүүлэх зорилго тавьж, аймгийнхаа “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн анхдугаар зөвлөгөөн”- ийг зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.
Анхдугаар зөвлөгөөн Төрийн дууллаар ёслол хүндэтгэлтэй эхэлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, танилцуулгаар үргэлжилж байна.
Уг танилцуулгыг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа тавьж байна.


АДМИН








Нийгэм







